Идэрчүүдийн футзалын аваргууд энэ сарын 11-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-02 16:35:17

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ үргэлжилж байна.

Тус тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа мягмар гарагт болсон бөгөөд бүсийн тоглолтууд өнгөрсөн сард зохион байгуулсан. Харин лхагва гарагаас дөрвөн бүсээс шалгарсан 15, 17 насны шилдэг багууд шигшээ шатны тоглолтуудаа хийж, хоёрдугаар сарын 11-ний өдөр аваргуудаа тодруулах юм.

Мөн шигшээ шөвгийн наймд үлдсэн 15, 17 насны багууд уламжлал ёсоор гуравдугаар сард "Идэрчүүдийн футзалын лиг"-т өрсөлдөх эрхээ авна.

Д.Өлзий

相关新闻