“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ЗДТГ-аас энэ оны хоёрдугаар сарын 10-наас 11-нд “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг аймгийн ХХААГ, Сайншанд сумын ЗДТГ, Стандарчилал, хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөлөө.
Үзэсгэлэн худалдааны эхний өдөр Дорноговь аймгийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулах бол дараагийн өдөр гадны аймгуудын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх юм байна.
Дорноговь аймгийн хэмжээнд хүнс үйлдвэрлэдэг 60 гаруй ажа аж ахуй нэгж байдаг бол хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 100 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс үйл ажиллагаа эрхэлдэг аж.
Энэ удаагийн үзэсгэлэнд азтай хэрэглэгчийг сугалаагаар тодруулах бол шилдэг бараа бүтээгдэхүүн, шилдэг үйлдвэрлэгчийг шалгаруулна.
Х.Эрдэнэбулган