Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлалаа.
Тэтгэлэг нь Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжих зорилготой юм.
Тэтгэлэгт бакалаврын түвшний нийт 10 оюутныг хамрах бөгөөд МУИС-ийн идэвхтэй төлөвийн бакалаврын түвшний оюутан, сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш, давхар тэтгэлэгт хамраагүй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.
Тэтгэлгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг ирэх сарын 06-ныг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд Оюутны албанд хүлээн авах аж.
Ж.Болор