Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-02-03 09:11:13

Дорноговь аймагт авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тус аймгийн Засаг даргын 2006 оны захирамжаар баталж байжээ. Олон жил болж үүргээ гүйцэтгэсэн энэхүү журмыг одоогийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тааруулж, шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага гарсан байна.

Тиймээс аймгийн ЗДТГ-аас дээрх журмыг шинэчлэн батлахтай холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санал авч байгаа аж.

Шинэчилсэн журмаар жилд нэг удаа мотоцикл, мопед 1000 төгрөг байсныг 2000, хөнгөн тэрэг 3000 төгрөг байсныг 5000, ачааны автомашин 3,5 тонн 4000 төгрөг байсныг  8000, 3,5-12 тонн 6000 төгрөг байсныг 10000₮, 13 тонноос дээш  12 зорчигчтой автобус 5000 төгрөг байсныг 10000, 12 хүртэлх зорчигчийн суудалтай 5000 төгрөг байсныг 12000, 25-аас дээш зорчигчийн суудалтай автобус 10000 төгрөг байсныг 20000, механизм 8000 төгрөг байсныг 12000, тусгай 2000 төгрөг байсныг 5000, чиргүүл 4000 төгрөг байсныг 6000 төгрөг байхаар урьдчилсан байдлаар тусгаад байна.

Журам  боловсруулахтай холбоотой санал, хүсэлтийг энэ сарын 13-ныг хүртэл аймгийн ЗДТГ-т  хүлээн авч байгаа аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻