ЧД-ийн Биеийн тамир, спорт хороо ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-03 13:21:27

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Гала тоглолтын үеэр дүүргийн Биеийн тамир, спорт хороо ажлаа тайлагнав.

Тус хороо нь 2016 онд Монголын бүх ард түмний ХIV их наадам, Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын хүрээнд төрийн болон ТББ-ын  ажилтан, албан хаагчид, ахмад настнууд, хөгжлийн  бэрхшээлтэй иргэд, өсвөр үе, залуучуудын дунд 97 удаагийн арга хэмжээ зохион байгуулжээ. Эдгээрт давхардсан тоогоор 1823 байгууллагын 42385 иргэнийг  оролцуулсан байна.

МБАТС-ын ХIV их наадмын пара спортын төрлөөр 6 алтан медаль, гурван мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж, 21 аймаг, нийслэлийн  есөн дүүргээс тэргүүн байрт шалгарсан. Мөн нийслэлийн иргэдийн спортын V их наадмын шигшээ тэмцээнд долоон төрлөөр амжилттай оролцож, нийслэлийн есөн дүүргээс багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн амжилтаар 2017 оныг амжилт арвинтай эхлүүлжээ.

Энэ үеэр Өсвөрийн шигээ багийн дасгалжуулагч нарт урамшуулал  гардуулав. Мөн МБАТС-ын ХIV их наадмын шигшээ тэмцээнд амжилттай оролцсон БТСХ-ны пара жүдогийн багийн ахлагч Н.Ганбат, тамирчин   Э.Даваадавга,  пара жүдогийн тамирчин  С.Туяацэцэг,  пара-хөнгөн атлетикийн тамирчин С.Баярнаран,  Ц.Баярдаваа нарыг шагналаа.

Д.Өлзий

相关新闻