Цаначид ойрын зайд хурдаа сорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ"Универсиад 2017" наадмын гурав дахь өдрийн цанын спортын ойрын зайд манай эмэгтэй, эрэгтэй тамирчид хурд, хүчээ сорин уралдлаа.
Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа дэлхийн оюутны өвлийн универсиад наадмын цанын ойрын зайн эмэгтэйчүүдийн төрөлд 59 тамирчин уралдсан бол эрэгтэйчүүдийн төрөлд 82 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв.
Манай эмэгтэй цаначдаас А.Энхтуул 4:02.29 секундийн амжилтаар 35 дугаар байрт шалгарлаа. Эрэгтэй цаначдаас Б.Амарсанаа 4:15.87 секундийн амжилтаар 46-д, Б.Ачбадрах 4:20.83 секундийн амжилтаар 58 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Д.Өлзий