"Бизнес загварчлал" олон улсын уралдаанд монгол оюутнууд амжилттай оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-02-03 15:03:50

Өнгөрөгч 11 дүгээр сард Дубай хотноо болсон “Бизнес Загварчлал” олон улсын уралдаанд Монгол оюутнууд амжилттай оролцсон бөгөөд өнөөдөр шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардууллаа.

“Олон улсын зах зээл дээрх гар утасны борлуулалт” сэдвийн дор болсон тус уралдаанд  МУИС, Отгонтэнгэр их сургууль, "Мандах бүртгэл" дээд сургуулийн нийт 15 багш, оюутан дэд, гурав, дөрөвдүгээр  байрт шалгарчээ.

Тодруулбал АНЭУ, ОХУ, Франц, Катар, Монгол зэрэг улсын 10 их дээд сургууль оролцсноос Отгонтэнгэр сургуулийн баг дэд байрт, МУИС-ийн баг гуравдугаар байрт "Мандах бүртгэл" дээд сургуулийн баг дөрөвдүгээр байрыг тус тус эзэлжээ.

АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-өөс зохион байгуулсан Бизнес загварчлал олон улсын уралдаанд Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнууд амжилттай оролцсон нь дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвар эзэмшиж буйг илтгэж байна хэмээн салбарын сайд онцоллоо.

Л.Нандинцэцэг

 

相关新闻