“Чөлөөт бөхийн олимп, дэлхийн алдартнууд” ном уншигчдын хүртээл боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМЧБХ-ны хэвлэлийн ажилтан Д.Өлгийсайхан орчуулж эмхэтгэсэн "Чөлөөт бөхийн олимп, дэлхийн алдартнууд" хэмээх ном нь зуны олимпийн наадам болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хошой болон түүнээс дээш тооны алтан медаль хүртсэн, олимпийн болон ДАШТ-ий алтан медалийг хослуулан хүртсэн алдарт бөхчүүдийн намтар, спортын амжилтын талаар өгүүлж буй гэдгээрээ онцлогтой.
Дэлхийн хошой аварга цол хүртсэн 61 бөхийн дотор манай улсаас олимпийн мөнгөн медальт З.Ойдов, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг хоёр зүй ёсоор багтаж байгаа юм. Энэ сонирхолтой түүхийг өгүүлсэн номыг спортын нэрт зүтгэлтэн, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш ивээн тэтгэсэн байна. Тус номыг орчуулж, эмхэтгэсэн Д.Өлгийсайхан нь өнгөрсөн онд “Цуутай тамирчид”, “Дэлхийн алдартай хөлбөмбөгчид, хаалгачид, дасгалжуулагчид” нэртэй номуудыг спорт сонирхогч олон түмний хүртээл болгосон манай шилдэг орчуулагч, ахмад спортын сэтгүүлчдийн нэг билээ.
Д.Өлзий