“Элэг нэгтэн” Олон улсын кино наадмын шилдэг шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-02-06 13:13:52

Энэтхэгийн Мумбай хотноо өнгөрсөн сарын 26-29-нд болсон “NMIFF” Олон улсын кино наадмаас “Доз плас” энтертайнментын бүтээл “Элэг нэгтэн” кино шилдгээр шалгарч, гадаадын шилдэг кино найруулагчаар Ш.Доржсүрэн шалгарсан талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрбээр, “Бидний бүтээсэн “Элэг нэгтэн” кино /The Third eye of god/ 2016 онд Монголын кино академиас ганзага хоосон буцаж байсан бол өнөөдөр олон улсын наадмаас дөрөв дэх шагналаа хүртлээ. Тус наадмын эхний шалгаруулалтад 45 орны 503 кино нэр дэвшсэнээс "Элэг нэгтэн" кино шилдэг долоод үлдэж, улмаар шилдэг киногоор шалгарлаа. Хамтран ажилласан, дэмжсэн бүх хүмүүсийн гар бие, сэтгэлээр бүтсэн кино дэлхийн хаана ч үзүүлэхэд үнэхээр нүүр улайхааргүй, Mонголынхоо нэрийг гаргаж, мэргэжлийн түвшинд болжээ гэдгийг дахин нэг гүнзгий мэдрүүллээ” хэмээжээ. 

Дашрамд дурдахад, тус бүтээл 2015 оны 11 дүгээр сард Энэтхэгийн Дэли хотод болсон “Нойда” Олон улсын  кино наадмаас шагнал хүртэж байв.

Ж.Болор

相关新闻