Монгол дугуйчид Трак төрөлд анх удаа өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын Дугуйн шигшээ багийн тамирчид Track-ийн буюу ханан тойргийн Ази тивийн АШТ-д оролцoхоор Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо очоод байна.
Монголын дугуйчид түүхэндээ анх удаагаа ханан тойргийн тивийн АШТ-д оролцож байна. Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр энэ удаад насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Тэрбээр Щвейцарийн Дэлхийн дугуйн төвөөс англи багшийнхаа хамт Энэтхэгт очжээ. Тэмцээн өнөөдөр буюу хоёрдугаар сарын 6-нд эхэлж энэ сарын 10-нд өндөрлөх юм.
Д.Өлзий