Монголын Сагсан бөмбөгийн холбоог хууль бусаар татан буулгасан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-06 15:09:49

Монголын Сагсан бөмбөгийн холбоо/МСБХ/-г  хууль бусаар татан буулгаснаас болж манай баг Олон улсын тэмцээнүүдэд оролцож чадахгүй байгаа талаар өнөөдөр тус холбооны гишүүд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.

МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмид, "Өнгөрсөн 2016 онд Монголын сагсан бөмбөгийн тамирчид Их хурлаа хийж МСБХ-г шинэчлэн байгуулсан. Манай холбоо Дээд шүүхээс зөвшөөрөл авч, Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Харин Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын дарга Р.Содхүү манай холбооны бүртгэлийг ямар  ч үндэслэлгүйгээр нэгдүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгосон тушаал гаргаад байна. Энэ нь МСБХ-ны ерөнхийлөгч болох зорилгоор УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар аавынхаа эрх мэдлийг ашиглан уг шийдвэрийг гаргуулсан гэж бид үзэж байна. Манай холбоо хууль дүрмийнхээ дагуу Их хурал зохион байгуулж ерөнхийлөгчөө сонгодог. Э.Анар нь ийнхүү өөрийгөө ерөнхийлөгчөөр зарлаад явж байна. Сагсан бөмбөгчдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнг төрийн эрх мэдлээр булаах гэсэн энэ үйдлийг бид эсэргүүцэж ОӨУБЕГ-ыг шүүхэд өгсөн. Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн хоёр холбоо болж хуваагдсан нь манай баг тамирчдын Олон улсын тэмцээнд орох эрхийг түр түтгэлзүүлсэн. Үүнийг даруй шийдвэрлэхгүй бол Ази тивийн АШТ болон 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцож чадахгүй байдалд хүрч байна” хэмээн мэдэгдлээ.

М.Аминаа

相关新闻