Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон олон улсын цэргийн форумд оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг, Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан Олон улсын батлан хамгаалахын салбарын удирдлагуудын форумд оролцоод ирлээ.
Бээжин хотноо энэ сарын 16-18-нд болсон "Ази Номхон далайн бүс нутгуудын аюулгүй байдлын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал болон хэтийн чиг хандлага” сэдвээр хоёр өдрийн туршид үргэлжилсэн форумд 16 улсын Батлан хамгаалахын сайд, таван улсын 500 гаруй цэрэг, улс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаач оролцов. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг нар оролцлоо.
Ж.Батсайхан