Манай бөхчүүд Энэтхэг, Иран, Туркийн багтай нэг хэсэгт багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-07 10:47:59

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шилдэг наймд багтсан манай улсын шигшээ баг Иран, Турк, Энэтхэгийн багуудтай “Б” хэсэгт орсон байна.

Харин “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ-ын багууд багтжээ. Энэ хоёрдугаар сарын 16-17-нд Иран улсын Керманшах мужид болох эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээний сугалаа өчигдөр буюу мягмар гарагт Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны төв байранд болсон байна.

Иран улсын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын багийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг гаргасан байв. Харин Иран улсын Засгийн газраас уг асуудалд  нааштай хандаж ДБНХ болон Ираны бөхийн холбооны хүсэлтийг хүлээн авч АНУ-ын багт виз олгохоор болжээ.

Д.Өлзий

相关新闻