Хорт утаа, агаарын бохирдлын эсрэг бөхчүүд нэгдсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-07 11:05:20

Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг "Эрүүл ирээдүй" аян өрнүүлж байгааг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ дэмжлээ.

Түүний энэ сайн үйлсийн аянд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын начин Э.Даш, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Улсын харцага Т.Амартүвшин, аймгийн арслан Б.Тайван тэргүүтэй бөхчүүд болон жирийн олон иргэд нэгджээ. 

"Эрүүл ирээдүй" аяны хүрээнд хоёрдугаар сарын 19-нд өнөө цагийн шилдэг улсын начин, аймгийн арслангуудын халз барилдааныг зохион байгуулах бөгөөд МҮБХ дэмжин ажиллахаар болжээ.

Д.Өлзий

相关新闻