Онц ноцтой хэргийн хохирогчид туслах аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-07 12:10:57

Өмнөговь аймагт гарсан онц ноцтой гэмт хэргийн хохирогч охинд туслах аян өрнүүлж эхэллээ.

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Баяр хөөрийн зам" ТББ-аас энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар санаачилсан байна. Дээрх хэрэг энэ оны нэгдүгээр сарын 14-ний шөнө аймгийн төв Даланзадгад суманд үйлдэгдсэн бөгөөд Цагдаагийн газраас түргэн шуурхай хэргийг илрүүлж хэрэгтэнг баривчилсан юм. "Охины тархины яс хоёр газраа цуурсан, хоёр газраа цөмөрсөн цус хуралттай байгаа. Мөн  гарын өмнө хэсгээр хугарсан, хөл гарын хуруунуудын үзүүр хэсгээр хөлдсөн. Одоо байнгын хэвтэрт байна" гэж ээж Ц ярьсан юм.

Тэрээр охиноо хохирсон үеэс эхлэн амьдарч байсан гэр, машин гээд хамаг хөрөнгөө зарж эмчилгээнд нь зарцуулж, хүүхдүүдтэйгээ айлд амьдарч байгаа гэнэ. Тиймээс сэтгэл санаа болон эрүүл мэнд эд хөрөнгөөрөө их хэмжээний хохирол амсаж байгаа энэхүү гэр бүлд туслахаар "Баяр хөөрийн зам" ТББ-ынхан нийт Монголчуудаа уриалж байна.

Д.Мишигсүрэн

相关新闻