Монголын скаутын сургалтын баг Хөвсгөл аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-07 12:59:59

Монголын скаутын сургалтын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Сургалтын багийн хамт олныг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр энэ оны 07-р сард Монгол Улсад зохион байгуулагдах Ази номхон далайн бүсийн скаутын 31-р жембори буюу скаутын майхант цугларалтын талаар санал солилцжээ. Тус цугларалтад одоогоор 20 орны хүүхдүүд оролцохоор байгаа бөгөөд Хөвсгөл аймгаас 100 хүүхэд, 10 багшийг аймаг, орон нутаг, сургууль, эцэг эхийн дэмжлэгтэйгээр оролцуулахаар ярилцжээ.

Сургалтын багийн гишүүд "Хүүхдийн үр дүнтэй оролцоог чиглүүлэх нь", "Хүүхдийн оролцоо- хөгжих боломж" агуулгын хүрээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, анги удирдсан багш, сурагчдын дунд сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Б.Гантуяа

相关新闻