Хил зөрчигчийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬДорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 5-ны өдөр БНХАУ-ын иргэн Ли Жан гэгч 42 настай эрэгтэй, хятад улсын дугаартай цагаан өнгийн “Prado-150” автомашинаар хилийн хаалтыг дайран нэвтэрсэн хэрэг гарчээ.
БНХАУ-ын хилийн хаалт болон Монгол Улсын хилийн хаалтуудыг машинаар дайрч оргон Дорноговь аймгийн төв, Замын-Үүдээс хойш 30-40 км-д зугтсан этгээдийг хилчид саатуулж чадсан байна. Хил зөрчигчийг Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Хил хамгаалах алба, Тагнуулын албатай хамтран саатуулсан аж. Хэрэг үйлдэх үедээ хил зөрчигч этгээд хар тамхи болон согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогджээ. Чухам яагаад хил зөрчиж, зугтсаныг Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын хэлтэс шалгаж байна.
Ж.Батсайхан