Төвбанк своп хэлцлийн саналыг биелүүлсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк 2476.00 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад 4.9 сая ам.доллар нийлүүллээ.
Тодруулбал банкууд 2471.50 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 13.8 сая ам.доллар худалдан авах, 358.26 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 67.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлсэнгүй.