“Женко тур бюро” ХХК-ийн хувьцаа хамгийн өндөр буюу 8.49 хувиар өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 60 077 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцаа өссөн байна.
Тодруулбал 13 компанийн хувьцаа буурсан бол таван компанийн хувьцаа тогвортой байв. Үүнээс “Женко тур бюро” компани хамгийн өндөр буюу 8.49 хувиар өссөн бол “Хөх ган” 3.14 хувь, “Говь” 0.37 хувиар өсчээ. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 120 мянган ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,262 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 11 тэрбум 692 сая 155 813 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Мөн өдөр MSE ALL индекс 829.59 нэгж болж 0.24 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 427 тэрбум 109 сая 544 873 төгрөг боллоо.