С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг давж заалдах шатны шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-08 10:50:00

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа шүүж, холбогдох гурван хүнд ял оноон шийтгэсэн гэх ч хэрэгтнүүд давж заалдаад байгаа. 

Өнгөрсөн баасан гаригт тэдний давж заалдах өргөдлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэг нарт оноогоод байгаа. Энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулсныг ч мэдээлсэн. Энэхүү  хамтарсан ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтан ажиллаж байна. Дээрх давж заалдах асуудлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэх хариу одоогоор гараагүй байна.

Ж.Батсайхан

相关新闻