Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 212,264 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцаа өсчээ.
Мөн арилжаагаар 6 компанийн хувьцаа буурсан бол 5 компанийнх тогвортой байлаа. Тодруулбал “Улсын их дэлгүүр” компани хамгийн өндөр буюу 8.09 хувиар өссөн бол “Хай би ойл” 7.31 хувиар, “Таван толгой” 3.26 хувиар тус тус өсчээ. Мөн 2418 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжиж 275 сая 168 286 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 832.25 нэгж болж 0.32 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 432 тэрбум 587 сая 307 645 төгрөг болов.