"Эрүүл ирээдүй" аяны хүрээнд халз барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ"Эрүүл ирээдүй" аяны хүрээнд хоёрдугаар сарын 19-ний өдөр өнөө цагийн шилдэг улсын начин, аймгийн арслангуудын халз барилдаан болно.
Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг энэхүү "Эрүүл ирээдүй" аяныг өрнүүлсэн бөгөөд Монголын үндэсний бөхийн холбоо дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү сайн үйлсийн аянд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын начин Э.Даш, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Улсын харцага Т.Амартүвшин, аймгийн арслан Б.Тайван тэргүүтэй бөхчүүд болон жирийн олон иргэд нэгдээд байгаа юм.
Д.Өлзий