Парисын Их дуулгад 13 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-08 18:44:04

Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн Парис хотноо ирэх амралтын өдрүүдэд болно.

Тус тэмцээнд 19 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээсэн талаар мэдээлэл хүргэсэн. Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 13 жүдоч өрсөлдөхөөр болжээ.  IJF-ийн шинэчилсэн дүрмээр болох тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд: Эмэгтэйчүүдийн 48 кг-д М. Уранцэцэг, 52-кг-д Л. Сосорбарам, 63 кг-д Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч, +78 кг-д О. Жавзмаа, Э. Гандиймаа нар барилдах бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Б. Амартүвшин, Ж. Амарболд, 66 кг-д Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр, 73 кг-д Н. Хадбаатар, 81 кг-д Н. Дагвасүрэн, 90 кг-д Г. Алтанбагана нар Х.Эрдэнэт-Од багшийн удирдлага дор хүчээ сорино.

Д.Өлзий

相关新闻