Дэлхийн бөхийн холбооноос гаргасан чансаагаар Д.Отгонцэцэг гуравт жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-09 13:09:40

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос чөлөөт бөхийн чансааг шинэчлэн гаргаснаар эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг гуравт эрэмбэлэгдсэн нь манай чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн өндөрт бичигдсэн бөх болов.

Энэхүү чансаагаар манай эрэгтэй бөхчүүдээс 65 кг-д МУГТ Г.Мандахнаран тавд, 61 кг-д Т.Түвшинтулга 16-д, 74 кг-д П.Өнөртбат 14-т тус тус бичигдсэн бол эмэгтэйчүүдээс 53 кг-д Э.Сумъяа 20-т, 55 кг-д Д.Отгонцэцэг гуравт, А.Батцэцэг 18-т, 58 кг-д П.Орхон зургаад, Э.Гантуяа 19-т, 60 кг-д Б.Шоовдор 11-д, 63 кг-д МУГТ С.Батцэцэг 10-т, 69 кг-д МУГТ О.Насанбурмаа 11-д, Ш.Түмэнцэцэг 15-т, 75 кг-д Г.Уртнасан 19-т тус тус жагсчээ.

Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д Гүржийн В.Хинчегашвил, 61 кг-д АНУ-ын Логан Стебер, 65 кг-д ОХУ-ын Сослан Рамонов, 70 кг-д М.Курбаналев, 74 кг-д Ираны Хассан Яздани Чарати нарын бөхчүүд жиндээ тэргүүлсэн байна.

Д.Өлзий

相关新闻