Бөхчүүдээс нууцаар санал авч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-09 13:17:36

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ нь наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болсонтой холбогдуулан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж буй бөхийг тодруулах зорилгоор бөхчүүдээс нууцаар санал авч эхэлжээ.

МҮБХ-ноос хоёрдугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ болон Алдар спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүдээс, мөн долооны өдөр Ховд дэвжээ, Хилчин спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Их шавь дэвжээний бөхчүүдээс тус тус санал авчээ. Одоогоор нийт 300 гаруй бөхөөс санал авсан бөгөөд үлдсэн аймгийн бөхчүүдээс үргэлжлүүлэн авах юм.

Харин бөхийн хорхойтон сонирхогчдоос хоёрдугаар сарын 12-нд болох Их монгол аваргын 140 жилийн ойн барилдааны үеэр санал авна.

Д.Өлзий

相关新闻