Зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэн, арга хэмжээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-09 15:53:56

Энэ  сарын  долоо хоногийн эхэн  буюу 8-ны лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэн авч арга хэмжээ авчээ.

Зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтснээс  онхолдох хэлбэрээр нэг, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөн согтуу явган зорчигч 2, сургуулийн насны нэг хүүхэд байна. Замын цагдаагийн  хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлжээ. тухайлбал,  БЗД-ийн нутаг " Амгалан" захын урд замд " nissan sunny" автомашины жолооч Б нь  "t.landcruiser" маркийн   автомашинтай мөргөлдөж зорчигч Э, М нарын 4 хүн гэмтсэн. БГД-ийн нутаг " Барс"  захын хойд замд "sonata-6 "маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  явган зорчигч Ц-г мөргөж гэмтээсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

相关新闻