"Сар шинэ" эргүүлийн үр дүнд гэмт хэргийн дуудлага 49,3 хувиар буурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ, УБХЦГ хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд 447 чиглэлд 889 алба хаагчийг олон нийтийн цагдаагийн 178 ажилтан, урамшилт 1000 иргэнтэй хамтран явган эргүүлд ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 27968 дуудлага мэдээлэл хүлээн авч, 70 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан 2296 иргэнийг саатуулж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 805 иргэнийг ар гэр асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ. Сүүлийн 14 хоногийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 27968 дуудлага мэдээлэл хүлээн авч, 70 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 30821 буюу 52.4, гэмт хэргийн дуудлага 916 буюу 49.3, согтуугийн дуудлага 88 буюу 1.4 хувиар тус тус буурлаа гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Ж.Батсайхан