Шүүхийн шинжилгээний удирдах ажилтнууд хоёр дахь өдрөө зөвлөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн шинжилгээний байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө өглөө ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож энэ жил тус яамнаас хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.
Өнөөдөр зөвлөлгөөний хөтөлбөрийн дагуу Захиргаа, удирдлагын газар, Санхүү төлөвлөлт хангамжийн газар, Криминалистикийн шинжилгээний газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, Тусгай шинжилгээний газар, Эдийн шинжилгээний хэлтэс, шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс тус тус мэдээлэл хийж байна. Зөвлөлгөөний эхний өдөр удирдах ажилтнуудад сургалт явуулсан юм. Зөвлөлгөөн өнөө орой өндөрлөнө.
Ж.Батсайхан