“Парисын Их дуулга”-аас манай жүдочид мөнгө, хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭӨнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээнээс манай жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр есдүгээр байрт шалгарлаа.
Энэ тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр Бразил, Киргиз, Тунисын бөхийг ялж, хагас шигшээд үлдсэн ч Японы Шичинохе-д нэмэлт цагт цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Т.Гурамыг цэвэр ялснаар медалийн болзол хангасан юм.
Д.Өлзий