Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 иргэнийг саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-13 16:34:42

Замын цагдаагийн алба хаагчид энэ сарын 11-12-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг саатуулж, гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлжээ.

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 272 дуудлага ирсэн байна. Ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн уулзварт  Honda Grace маркийн автомашин Toyota Pruis-20 мөргөлдөж, найман хүн гэмтсэн байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Honda Starex автомаүин Howo Sinotruk-тэй мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алдаж, 4 хүн гэмтжээ. 

Ч.Ариунболд

相关新闻