НОБ-ын алба хаагчид эр зориг, хурд хүчээ сорьж өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-14 10:39:45

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт болох бэлтгэлээ хангаад байна.

Онцгой байдлын газрын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд тэмцээн чухлаар нөлөөлдөг. Хөтөлбөрийн дагуу жагсаалч байдал, дүрмийн мэдлэг, гранат шидэлт, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуурт норматив, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах ажиллагаа гэсэн үзүүлэлтээр  тамирчид эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөнө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻