УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-19 18:34:44

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.10.19/ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдаан, Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын анхны хурал болсон. Энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болсныг онцлоод хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр амжилттай зохион байгуулсан, цаашид гурван талт уулзалтыг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Элчин сайд Женифэр З.Гаалт, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр, АНУ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилтай хөгжиж байгааг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хүчин чармайлт гарган ажиллах болно гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

相关新闻