Туслах сувилагч бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-14 13:35:18

АШУҮИС-ийн  Дорноговь аймаг дахь салбар сургууль энэ жилээс эхлэн туслах сувилагчийн ангийг хичээллүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй асрагч нарыг мэргэшүүлэх, улмаар хөрш зэргэлдээх аймгуудын эмнэлгийн асрагч үйлчлэгч нарыг бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг хэрэгжүүлэх бөгөөд суралцагч гурван сарын хугацаанд сурч мэргэжлийн үнэмлэх гардаж авах юм.

Төрийн сангийн зардлаар эхний ээлжинд гэрээгээр 100 хүнийг  бэлтгэх бөгөөд төгсөгчидтэй гэрээ байгуулж  ажлын байраар хангах аж.

Туслах сувилагч нь сувилагчийн хяналт дор тариагаа хийж, өвтөнг асарч ажиллах аж.

Дашрамд дурдахад  тус сургууль Япон Улсын нэр бүхий их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж төгсөгч оюутнуудаа япон хэлний мэдлэг эзэмшүүлж Японд ажиллуулахаар төлөвлөжээ. Төгсөгчид Японд очиж асрагч, сувилагч мэргэжлээр мөн халамжийн байгууллагуудад ажиллах боломжтой аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻