Гадаадад ял эдэлж буй 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлт тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОн гарсаар гадаадад ял эдэлж буй манай улсын 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ БНХАУ, Швед, Хонконг, БНСУ-ын Хууль зүйн яаманд хүргүүлжээ.
Өнгөрсөн оны хувьд БНХАУ-аас хоёр иргэн, БНКаз Улсаас нэг иргэнийг тус тус шилжүүлэн авсан байна.
Манай улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Харин Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 5 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын гурван иргэн, БНСУ, Казакстаны тус бүр нэг иргэн байгаа аж.
Түүнчлэн гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна.
Б.Туул