БОАЖЯ-ны албан тушаалтныг хуулийн дагуу шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБОАЖЯ-ны 3 албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа талаар АТГ-ын газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан комиссар Д.Бат-Оргилоос тодруулав.
Тэрбээр "Энэ сарын сарын 6-нд БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтан болон нэр бүхий иргэнийг хээл хахууль авсан, зуучилсан, өгсөн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байгаа. Саатуулагдсан иргэдийг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж байна. Харин БОАЖЯ-ны албан тушаалтан Д-г хорьж шалгах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан. Хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгт дээрх хүмүүсээс өөр холбогдуулан шалгаж буй албан тушаалтан байхгүй. Цахим орчинд тархсан мэдээлэл болгон үнэн байдаггүйг иргэд ойлгох биз. БОАЖЯ-ны албан тушаалтныг яаман дээрээс нь баривчлаагүй бөгөөд өрөөнд нь үзлэг нэгжлэг хийсэн. АТГ бол иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж, хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудалд ямар нэгэн улс төрийн зорилго, чиглэл агуулагдаагүй. Хуульд заагдсаны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэх мэдээлэл өгөөд байна.
Ж.Батсайхан