АТГ-аас Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өчигдөр мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой түүний эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", чацарганы шинэ үйлдвэр, “Хуба Хаяа” компаниудад хуулийнхан нэгжлэг хийсэн байна. Одоогоор нэгжлэгийн явцад эд мөрийн баримт болгож, ямар материал олж авснаа нууцалж байгаа аж. Н.Алтанхуягийг АТГ-аас дуудаж, өөрийн биеэр байцаалт өгөхийг шаардсан байна.
Хэрэв АТГ-аас байцаалт авахаар дуудсан хугацаанд удаа дараа ирэхгүй бол албадан баривчлахаас гадна 240-960 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай. АТГ-аас Н.Алтанхуягт хүргүүлсэн мэдэгдлийг хавсаргав.
Ж.Батсайхан