Н.Алтанхуягаас байцаалт авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-23 11:54:46

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байцаалт авч байна.

Тус байгууллага Н.Алтанхуягын эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", чацарганы шинэ үйлдвэр, “Хуба Хаяа” компаниудад нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үеэр хууль бусаар тендерт шалгарсан байх магадлалтай хэд хэдэн эд мөрийн баримт илэрчээ. Тиймээс АТГ-аас Н.Алтанхуягыг өнөөдөр 10.00 цагт дуудаж, байцаалт авч байгаа аж.

Хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хориотой тул эд мөрийн баримтыг нууцалж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻