Н.Төгсцогтын ээлжит тулаан АНУ-ын Бирминхэм хотод болно
МОНГОЛЫН МЭДЭЭОлимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт гавъяат тамирчин Н.Төгсцогт ирэх бямба гарагт буюу энэ сарын 25-нд ээлжит тулаанаа хийнэ.
Мэргэжлийн бокст долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Н.Төгсцогт энэ удаа Филиппины боксчин 23 настай Жхон Дамас Жеминотой тулалдана. Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцсэн байна. “The Disaster” буюу “Гамшиг” хочит Жхон Дамас Жемино дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгддэг тамирчин юм.
Тулаан АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17.600 хүний суудалтай ордонд болно. FOX USA, USA FOX Sports 1, USA Fox Espanol, United Kingdom Sky, New Zealand Sky, Panama Channel 4 ТВ сувгууд энэ тулааныг шууд дамжуулан үзүүлнэ.
Д.Өлзий