Цагаан сарын өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-24 12:33:21

 Улаанбаатар/МОНЦАМЭ/.Маргааш Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ:

相关新闻