“Улаанбаатар хивс” ХК-ийн хувьцаа 10.17 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 89,749 ширхэг хувьцаа арилжиж нийт 104 сая 984926 төгрөгийн гүйлгээ хийснээс 9 компанийн хувьцаа өсчээ.
Тодруулбал 9 компанийн хувьцаа буурсан бол таван компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл” компани хамгийн өндөр буюу 14.90 хувиар өссөн бол “Тээвэр дархан” 12 хувиар, “Улаанбаатар хивс” 10.17 хувиар өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 857.88 нэгж болж 1.19 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 525 сая 354 тэрбум 39340 төгрөг болов.