Тахиа жилийн сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-26 20:12:06

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ. 

Улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн барилдааны үзүүр, түрүүнд гурав дахь удаагаа үлдэж түрүүллээ. Тэрээр 2010 онд аймгийн арслан цолтойдоо, 2015 онд улсын заан цолтойдоо түрүүлсэн юм. 

Харин Аймгийн арслан О.Хангай сар шинийн барилдаанд хоёр дахь удаа үзүүрлэв. Тэрээр 2014 оны сар шинийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаатай шалгаран үлдэж үзүүрлэж байсан юм. 

 Б.Заяа

相关新闻