Гал түймрийн 20 дуудлага иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-т гал түймрийн 20 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс битүүний өдөр ес, шинийн нэгэнд долоо, шинийн хоёронд дөрвөн дуудлага иржээ. Дуудлагын ихэнх нь гэр хорооллоос ирсэн бөгөөд хог шатаах, цахилгаан хэрэгслээ салгалгүй гарснаас болж гал түймэр гарсан байжээ. Гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй ч айлын амбаар, байшин шатсан тохиолдол гарчээ.
Өнгөрсөн жилийн хувьд галын дуудлага нэлээд гарч хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарч байсан бол энэ жил харьцангуй тайван байгаа аж.
Иргэдийг золголтоор явахдаа цахилгааны хэрэгслээ бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангаж явахыг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Ж.Болор