Азийн өвлийн спортын VIII наадамд Японы баг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-02 18:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн өвлийн спортын VIII наадамд оролцсон баг тамирчдаас Япон улсын шигшээ баг 27 алт, 21 мөнгө, 26 хүрэл, нийтдээ 74 медальтай тэргүүн байр эзэллээ.

Энэ удаагийн наадам  2017 оны хоёрдугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд болж Ази тивийн 32 орны эрэгтэй, эмэгтэй 1101 тамирчин 11 спортын төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр Японы баг тэргүүлсэн бол БНСУ 16 алт, 18 мөнгө, 16 хүрэл, нийт 50 медаль, БНХАУ 12 алт, 14 мөнгө, есөн хүрэл, нийт 35 медальтай хоёр, гуравдугаар байр эзэллээ. Харин Казахстан есөн алт, 11 мөнгө, 12 хүрэл, нийт 32 медаль дөрөвдүгээр байрт шалгарсан бол БНАСАУ 1 хүрэл медаль авсан байна.

Манай улсын хувьд эрэгтэй хоккейн шигшээ нэгдүгээр дивизонд тоглож наймдугаар байр эзэлсэн нь хамгийн дээд амжилт болов. Тухайлбал, Сингапурын багийг 8:0, Хонконгийн шигшээг 8:6-гаар тус тус хожсон ч Тайнландад 5:4, АНЭУ-д 6:3, Тайванд 6:2-оор ялагдсан юм.

Д.Өлзий

 

相关新闻