Зүүн гурван аймгийн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-03 19:48:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд, Улсын Онцгой комиссын гишүүн Б. Ганбатын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тушаалаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Сүхбаатар, Дорнод , Хэнтий аймгуудын нутагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор бусад аймаг сумдад тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх аймгуудын нутгаар дайран өнгөрөх авто зам, замын байгууламжийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал түр хугацаагаар хязгаарлалаа.

Т. Одончимэг

相关新闻