Тусгай хамгаалалттай “Даян” нуураас хууль бусаар загас агнажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатр /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг, улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад 10 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн С-ыг саатуулан шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэв.
Сэжигтэн С нь Даян нуураас 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ын эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын эхээр илрүүлсэн байна. Монгол хадран загас сүүлийн жилүүдэд ховор амьтны тоонд орж байгаа бол Заарт харх нь Улаан номд бүртгэгдсэн хөхтөн амьтны зүйл юм.
ЦЕГ-аас байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар болов.
Ч.Ариунболд