Туялзуур сэлмээр анхны олон улсын зэрэглэлтэй шүүгчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-06 17:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо болсон Олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтанд Монголын хоёр шүүгч А.Халиунаа, Б.Цолмон нар тэнцсэн тухай захидлыг Олон улсын туялзуур сэлэмний холбоо /FIE/-ноос Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-нд ирүүлжээ.

Тэд олон улсын эрх бүхий Монголын анхны шүүгчид болж байна. А.Халиунаа 2016 онд Саудын Арабын Даммам хотод, Б.Цолмон Японы Токио хотод Азийн зэрэглэлийн шүүгчийн болзол хангаад байсан юм. Тэд зэрэглэл ахиж Олон улсын туялзуур сэлэмний холбооны зэрэглэлийн шүүгч боллоо. Тэд өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээнийг шүүсэн нь Монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд анхдагч болсон үйл явдал байв.

Д.Өлзий

相关新闻