Г.Дорж “Arnold classic international 2017” АШТ-ий аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-4-нд болсон “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэв.
АНУ-ын Колумбус хотод зохион байгуулдаг 28 дахь удаагийн тус тэмцээнд 80 орны 700 гаруй тамирчин өрсөлджээ. Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер Г.Дорж төрийнхөө дууллыг алсын Америкт ийнхүү эгшиглүүлэв. Түүний энэ амжилт манай тамирчдын энэ тэмцээний анхны медаль боллоо. “Arnold classic international 2017” тэмцээн нь Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны чансаа өндөр тэмцээний нэг юм.
Д.Өлзий