Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-07 12:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд маргааш буюу энэ сарын 08-нд амарна.

Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Ч.Ариунболд

相关新闻