Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" компани Ховд аймагт хөрөнгө оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-09 11:15:03

Ховд МОНЦАМЭ/. Ховд аймгийн удирдлагууд Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү ажлын хэсэг нь Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичигт гарын үсэг зурах, Ховд аймаг, зарим сумдын цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр, өнөөгийн нөцөл байдал, үйл ажиллагаатай танилцах зорилготой ажлын айлчлал хийж байгаа юм.

Ажлын айлчлалын хэсгийн бүрэлдэхүүн энэ  оны 03 дугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд Алтай, Үенч, Булган, Дөргөн, Мянгад сумдад ажиллах юм.

Дээрх уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, Аймгийн эдийн засаг хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд нарын орон нутгийн удирдлагууд оролцов.

Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий айлчлалын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Монгол Улсаас БНХАУ-ын Хөлөнбуйр хотод суугаа консул Д.Ганболд, Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий  орлогч захирал Чай Мао, тус компаний менежер Чэн Жиашин, орлогч менежер У Лижун, Жундиэн Өвөр Монголын Салхины эрчим хүчний ХК-ий захирал Жу Бандө, Зүүн хойдын эрчим хүчний зураг төслийн институтын орлогч захирал Ли Бо болон тус төслийн институтын менежер Лю Нин нарын албаны төлөөлөл багтсан байна.

А.Бямбасүрэн

 

 

相关新闻