Орхон аймагт усны алдагдал буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-09 15:17:38
oyuka_hu@yahoo.com

Орхон / МОНЦАМЭ/  Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг хэлэлцлээ.

Төлөвлөгөөнд  20 ажил туссанаас 9 ажил нь 90-100 хувийн гүйцэтгэлтэй, 4 нь 30-45 хувьтай хэрэгжиж байгаа бол 7 ажил огт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөний биелэлт 55 хувьтай дүгнэгджээ. Биелээгүй ажлуудын дийлэнх нь  хөрөнгө оруулалтаас шалтгаалсан гэж “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер ярилаа. 

Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж жилд 6 сая гаруй шоо.метр усыг 60 км-ын зайнаас авдаг боловч үүний 50 орчим хувийг “алддаг” байна. Усны алдагдал хаана үүсээд байгааг тодорхойлж чаддаггүй ажээ. Гэтэл  “Эрдэнэт үйлдвэр” ХХК газар ашигласаны төлбөрийг орон нутагт төлөх ёстой байдаг бөгөөд үүнийг усны алдагдлынхаа 2 тэрбум төгрөгт суутган тооцдог байна.  

Усны алдагдалтай холбоотой асуудлыг сүүлийн 20 гаруй жил ярьж байгаа ч одоо хүртэл шалтгааныг нь тогтоогоогүй байгаад тэргүүлэгчид шүүмжлэлтэй хандсан юм.

 Б.Оюун-Эрдэнэ

相关新闻